“БАЙНГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ САЛАА”-НЫ ТӨРӨЛД 7 БАГИЙН 112 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2009 оноос хойш оролцож байна.

Энэ жилийн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ-ын долоон байгууллагын 112 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо.

Тамирчид цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү