“Өглөөний гудамж” нээлтээ хийнэ

Нийслэл хотын иргэдийн хэдийнээ танил болсон “Өглөөний гудамж” маргааш буюу 2022 оны 5-р сарын 6-ны өглөөний 7 цагт нээлтээ хийнэ.

Өглөөний гудамжны нээлтэнд:

– Нийслэлийн Улаанбаатар чуулгын дуунчин Дуучин Дашням

– Саксфончин Сүхээ

– BOHO брэндийн загварын үзүүлбэрүүд оролцоно.

Тус гудамж нь өглөөний 06:30 цагаас эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. “Эртэч” нийслэл хотын иргэн таныг “Өглөөний гудамж”-ны нээлтэнд хүрэлцэн ирж, халуун кофе уунгаа, шинэ өглөөг сэтгэл дүүрэн угтахыг урьж байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү