Ашигт малтмалын лицензийн асуудлаар сонсголын тов, гэрчүүдийн нэрсийг маргааш танилцуулна

УИХ-ын сонгуулиас өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн хэд хэдэн сонсгол бий. Тэдний нэг нь маргааш эхлэх ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг хянан шалгах түр хорооны сонсгол.

Мөн энэ удаагийн парламентын хугацаанд хийхээр хүлээлт үүсгээд буй сонсголуудын нэг ашигт малтмалын лицензийн асуудлаарх нээлттэй сонсгол. Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг даргалж байгаа юм. Тус түр хороо сонсголд оролцох гэрчүүдийн нэрс болон товоо маргааш 11:00 цагт нийтэд танилцуулахаар болжээ.

Түүнчлэн нийслэлийн газар олголтын асуудлаар сонсгол зохион байгуулахаар болсон ч хэзээ зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү