Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн алба хаагчдад дархлаажуулалтыг Сүхбаатар дүүргийн “Өөдрөг-Энх” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Мөн элэгний В, С вирус, хеликобактерийн илрүүлэх шинжилгээнд бүтцийн нэгжийн 100 гаруй алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү