Эрсдэлийн үндэсний форумд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт гаргалаа

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эрсдэлийн үндэсний форумын оролцогчид, эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал, гамшгийн эрсдэл ба бэлэн байдал, гамшгийн үеийн нийгэм хамгааллын асуудал, хүн амын эрүүл, аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын асуудал, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт, гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх зэрэг асуудлаар холбогдох салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, дараах санал дүгнэлтийг гаргасан байна.

Барилга, дэд бүтцийн тэсвэртэй байдал, хот төлөвлөлтийн чиглэлээр:

  • Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах хүрээнд эрх зүйн орчны шинэчлэл хийж, Барилгын ерөнхий хуулийг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох стандартыг шинэчлэх,
  • 2002 оноос өмнө баригдсан 7000 орчим барилгыг эхний ээлжинд паспортжуулах олон нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны 1760 барилгыг эхний ээлжинд паспортжуулах,
  • Газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах, хүчитгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны түвшин бууруулах байгууламж тус тус барих, газар чөлөөлөлт эрчимтэй хийх чиглэлээр Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах,
  • Үерийн эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийх, үерийн эрсдэлтэй бүсээс хүн амыг нүүлгэн шилжүүлэх,
  •  Голын хамгаалалтын бүсийн дэглэм тогтоох асуудлыг судлаж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж танилцуулах,
  • Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах,
  • Нийслэл Улаанбаатар хот болон төвлөрсөн хот сууринд хог хаягдлын менежментийг сайжруулж, дахин боловсруулалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулах,

Эрсдэлийг шилжүүлэх, даатгалын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр:

  • Даатгалын багц хуулийн шинэчлэл хийх замаар олон тулгуурт даатгалын тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, амьдралын даатгалыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, хариуцлагын тогтолцоог бий болгох,
  • Гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхийг бүрдүүлэх,

Эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, стандартыг мөрдүүлэх чиглэлээр:

  • “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох,
  • Стандартыг мөрдүүлэх замаар гамшгийн болон бусад эрсдэлийг бууруулах,
  • Олон улсын эрсдэлийн стандартыг үндэсний стандарт болгох ажлыг үе шаттай зохион байгуулах,
  • Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт химийн аюултай бодисын хэрэглээг хязгаарлах, холбогдох стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Хөрсний чанар, бохирдлын түвшинг судлаж, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх арга хэмжээ авах, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх,

Хүн ам, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр:

  • Гамшиг, онцгой байдлын үед эрсдэлд өртөх магадлал өндөртэй өрхүүдийн нийгмийн хамгааллын судалгааг нарийвчилж, түүнд тулгуурласан байдлаар хариу үйлчилгээг төлөвлөх,
  • Өрхийн мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан гамшгийн болон дараах үеийн эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хамжээ авч ажиллах,
  •  

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр:

  • Цаг уурын ажиглалтын сүлжээг нягтруулах,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцоолсон стандарт, норм (барилга, авто зам г.м) дүрмийг шинэчлэн батлаж мөрдүүлэх,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам, стратегийг хэрэгжүүлэх,
  • Орон нутгийн түвшин дэх эрсдэлийг бууруулах хүчин чармайлтыг бэхжүүлэх, уялдуулах,
  • Нөлөөлөлд суурилсан “Эрт сэрэмжлүүлэх нэгдсэн систем”-ийг бий болгох хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,

Хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

  • “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах,
  • Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах,
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, чадавхижуулах,
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,
  • Хүнсний стандартуудыг шинэчлэн сайжруулах,
  • Агаарын бохирдол, дотоод орчны бохирдол, хөрсний бохирдлыг тодорхойлдог лаборатори, стандартуудыг шинэчилж, сайжруулах зэргийг тусгалаа.
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү