Эрсдэлийн үед албаны болон иргэний үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн “Эрсдэлийн баатрууд”-ыг шалгарууллаа

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж байгаа “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганы хүрээнд эрсдэлийн баатар шилдэг иргэн, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатар нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж, ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 256 удаагийн дуудлагаар 40128 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 102 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсанаар “Эрсдэлийн шилдэг мэргэжилтэн”-ээр тодорсон бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, уул уурхайн “Баялаг энержи” ХХК-ыг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 5 жилийн хугацаандаа нэг ч осол эндэгдэл гаргалгүй, стандартын шаардлага хангасан, шилдэг технологийг нэвтрүүлэн, эрсдэлийн цогц удирдлагыг хэрэгжүүлэн ажилласан амжилтыг нь үнэлэн “Эрсдэлийн баатар шилдэг аж, ахуйн нэгж”-ээр шалгарууллаа.

Харин“Эрсдэлийн шилдэг иргэн”-ээр 2012 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш 640 гишүүнийг хамруулан, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 13100 удаагийн дуудлагаар иргэдэд тусалж, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалсан “Монголын пажеро клуб”-ыг тодрууллаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү