Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд Орхон аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд үр дүн, олон улсын болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Орхон аймгийн иргэдийн хувьд авто замыг шинэчилж засварлах, нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, шугам сүлжээг шинэчлэх асуудлуудыг онцлоод, хамгийн чухал нь цагаан тоосонцор ихтэй байгаагаас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг тулгамдсан асуудлуудаа хэллээ.

Ерөнхий сайд Орхон аймгийн иргэдийн саналын дагуу Эрдэнэт хотын төвийн зам засварт шаардлагатай 50 тэрбум төгрөг, автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилт, Дэнж, Оюут багийг нэгдсэн төвтэй болгох, “Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэд”-ийн нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, стандарт хэмжил зүйн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх зэргийг Ерөнхий сайд холбогдох сайд, аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү