Монгол Хятадын 4 дүгээр экспо-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан оролцож байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохиог бхйгуулагдаж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт” -д оролцож байгаа билээ.

Албан айлчлалын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төлөөлөгч нарт хандаж хэлсэн үгэндээ Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дугээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хурэлсух БНХАУ-д терийн айлчлал хийсэн бол энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн. Эдгээр ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ЫН “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бус ба Зам” болон “Хэтийн зорилго 2035”-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцлоод цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тарбум ам.долларт хургэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бутцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.

“Монгол Хятадын экспо”-г анх 2015 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж байсан юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү