“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцлоо

“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцож, нээлттэй ярилцлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын зүгээс Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, нийгмийн асуудал болон цалин хангамжийг шат дараатайгаар нэмэгдүүлэх, цаашид сурч боловсрох нөхцөл боломжоор нь хангах асуудалд анхаарч буйг энэ үеэр онцоллоо. Цаашид гамшгаас хамгаалах арга хэмжээг цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцсэн юм.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцсон бөгөөд нутаг, нутагтаа тулгамдаад буй асуудлуудаа хэлэлцэн,санал бодлоо хуваалцлаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү