“QAZAQSTAN LIVE FEST” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Бүгд Найрамдах Казахстан улсын Нур-Султан хотноо 2022 оны 06 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд “Qazaqstan Live Fest” олон улсын аялал жуулчлал, спортын үзэсгэлэн  зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь Казахстаны аялал жуулчлал болон спортын салбарт туршлага судлах, бизнес эрхлэгчид өөрийн байгуллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан холбоо тогтоох, хамтран ажиллах боломжыг бүрдүүлэх зорилготой юм.

Иймд тус олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аялал жуулчлалын компани, тур операторууд болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Нийслэлийн Аялал жуулчлалын газар /70128687, ubtourism@gmail.com/ -т мэдээллээ ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус арга хэмжээний холбоосноос авна уу.

 https://qazlivefest.kz/

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү