“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ хуралдаж, өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцэв

“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг сонсож, хэлэлцлээ. 
Тус компани 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед нийт 582,900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч одоо ажиллаж байгаа найман шугамыг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэн 12 шугам бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна. Наймдугаар сарын 31-ний байдлаар 29863.7 тонн түлшний нөөц байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байгааг Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлсэн юм.

Хуралдааны үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл, угсралт, сайжруулалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг санууллаа.
Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү