Ирэх лхагва гарагт сонгуулийн санал хураалт болох тул бүх нийтээр амарна

Ирэх лхагва гараг буюу зургаадугаар 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар явагдах тул бүх нийтээр амарна.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байгаа билээ. Харин сонгуулийн сурталчилгаа энэ сарын 7-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг мөн өдрийн 16 цагт МҮОНТР-ээр шууд дамжуулах юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү