Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн боллоо

Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиас цагдаа, дотоодын цэргийн  хүндийн өргөлтийн  тэмцээнийг зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны 2019 оны анхны тэмцээн ийнхүү эхэллээ. Тэмцээнд 61, 67, 73, 81, -96, +96 нийт 6 жинд, 29 анги байгууллагын 170 гаруй баг тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон юм. 

"Тэргүүн байр"-т 153 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, "Дэд байр"-т 120 оноогоор Дотоодын цэргийн 805 дугаар анги, "Гутгаар байр"-т Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгаран тэмцээн амжилттай өндөрлөлөө.


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү