"Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух-2019” аян орон даяар эхэллээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.

Аяны хүрээнд 2018-2019 оны халаалтын улиралд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, хэрэглэгчийн санал, хүсэлтийн барагдуулалт, диспетчерийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл зэргийг шалгаж, аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлах, мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох байгууллагад өгөх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон ажлууд зохион байгуулах, хяналт шалгалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Мөн

 · Нийслэлд орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн болон хувийн хэвшлийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт зохион байгуулах;

· Орон сууцны ашиглалт үйлчилгээ явуулж байгаа орон нутгийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааны өдөр тутмын тайлан мэдээг нэгтгэн судалгаа, мэдээлэл гаргах;

· УБДС” ТӨХК, "ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын дуудлагын нэгдсэн төвийн бүртгэл судалгааг үндэслэн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн болон хувийн хэвшлийн орон сууцны ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг сонгож үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох зөрчил дутагдлыг арилгуулж ажиллах юм байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү