Супер шагналын эзэн тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд  2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд  хамрагдлаа.

Нийт 23 905 820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 21,356

100 мянган төгрөгийн азтан 2,202

Нэг сая төгрөгийн азтан 185

5 сая төгрөгийн азтан 27

10 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү