МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран ажиллана

МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-тэй энэ онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг арга хэмжээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, нөгөө талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Будаева Татьяна Чагдуровна, хэлтсийн дарга Алексей Крохалев, РЦНК-ийн орос хэлний төвийн захирал Даяана Ворисова нарын зэрэг хүмүүс оролцсон юм.

Хамтран ажиллах хүрээнд 2019 онд халх голын 80 жилийн ой, дунд сургуулийн сурагчдын дунд болох найрал дууны уралдаан, ирэх сарын 10-нд Оросын шар тосны баяр “Скай ресорт”-од болоход, ОХУ-ын томоохон сургуулийн үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 14-16 хооронд  РЦНК-д зохион байгуулагдхад МҮОНТ дамжуулахаар боллоо.  

Түүнчлэн ОХУ-ын телевизийн хүүхдийн хуучны цэнгээнт нэвтрүүлгийг хамтран сэргээн үзэгчдэд хүргэхээр тохиролцов. 















Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү