Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
2019 оны 02-р сарын 17-ны 12-16 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 9 хэм хүйтэн байна.
2019 оны 02 дугаар сарын 17-ны 20 цагаас 02 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2019 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 7-12 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.