Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн шийдвэрээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд энэ сарын 15-ны өдөр хүргүүлжээ.
Ингэснээр НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах болж байна. Дараачийн удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай.