Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
2019 оны 02 дугаар сарын 16-ны 20 цагаас 02 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол Алтайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2019 оны 02 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутаг, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.