Эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Энэ сарын 13-нд Ховд аймгийн Мянгад суманд Ховд голд зургаан настай хүү усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 73 хүн Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Өнөө өглөө 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү