Авлига авсан эмч ажлаасаа халагджээ

Грекийн Александроуполийн Ерөнхий эмнэлгийн их сургуулийн чих, хамар, хоолойн эмч хахууль авсан хэргээр ажлаас халагдсан байна. Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний сахилга батын төв хорооноос тус эмчийг хахуул авснаас хойш гурван жилийн дараа ийм шийдвэр гаргаснаа зарлажээ.

Тус их сургуулийн эмнэлгээс хахуул өгсөн өвчтөн өөр эмчээр амжилттай хагалгаа хийлгэсэн гэж мэдэгджээ. Мөн “Гомдол гаргагч хэзээ ч айх ёсгүй. Шударгаар ажлаа хийдэг, чадварлаг эмч нар олон бий. Хээл хахуул, нэхсэн авсан л бол уучлалгүй шийтгэгдэнэ” гэж нэмж хэлэхдээ дээрх хэрэг яагаад удаан хугацааны дараа шийдвэрлэгдсэнийг тайлбарлаагүй байна.

Харамсалтай нь тус улсад эмч нэр өвчтөнөөс хахууль нэхэх, өвчтөн ч сайн эмчилгээ үйлчилгээ авахын тулд “гар цайлгах” хэлбэрээр “факелаки” хэмээн нэрлэгддэг дугтуйтай мөнгө өгөх явдал түгээмэл байдаг ч ял сонссон эмчийн тоо маш цөөн байдаг ажээ. 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү