Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэлбичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэлбичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 03-р сарын 04-ний 18:00 цагт дуусна.

2019 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

МХБШ-ыг 2019 оны 03-р сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03-р сарын 11-нээс 03-р сарын 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна. 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү