Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудын уулзалт болов

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Медиа холдинг ХХК /ТВ9 телевиз/, Медиа боловсрол суваг ХХК /Боловсрол телевиз/, Эн Ти Ви Бродкастинг ХХК /NTV телевиз/, Масс Ти Ви ХХК /Масс телевиз/-ийн Гүйцэтгэх захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр телевиз, сувгийн удирдлагуудын санал, хүсэлтийг сонсож, телевизийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийгдэж буй байнгын хяналт, мониторингийн дүнг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Зохицуулах хорооны удирдлага цаашид бусад телевизийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, холбогдох асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү