О.Энх-Эрдэнэ анхны бие даасан цомгоо гаргана

"Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч, “Нуугдсан эрдэнэ” хэмээх тодотголтой О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байгаа юм.

Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг  дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа эхэлжээ.  Өвөрмөц  хоолойтой дуучин  залуу  “Wake up with you” дууныхаа клипийг  энэ сарын  3-ны өдөр сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгоод байна.

 Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  нэг дор цуглажээ. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан  нэг сая ам.долларын эзэн болох аж.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү