Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байсан юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү