Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцрууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэж, түүнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

“Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн бариад байсан.

Мөн Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байсан юм.

 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү