Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдлоо

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг сонгохыг дэмжсэн томъёллоор санал хураалт явуулахад 95.2 хувийн саналаар түүнийг УИХ-ын даргаар сонголоо.

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан түүнийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дэд дарга, чуулганы өнөөдрийн хурлдааныг даргалагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас УИХ-ын тамгыг хүлээн авлаа. Одоо тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байна.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн. Мөн өнөөдөр өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал нэгтэйгээр УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжсэн юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү