Хүнсний ногооны кодыг хэрхэн тайлж унших вэ

Дэлгүүрийн лангуу дээр зарагдах жимс, хүнсний ногооны гарал үүсэл нь өөр өөрийн түүхтэй. Органик гаралтай нь байхад зарим нь химийн бордоогоор бордогдсон нь бий. Мөн генетикийн өөрчлөлтөөр хувиргасан нь ч ихсэх боллоо. Ийм үед бид жимс, хүнсний ногоон дээрх шошго буюу кодыг нь уншиж химийн бордоотой, генетикийн өөрчлөлттэй, органик эсэхийг нь ялгаж эрүүл хүнс сонгох нь чухал болоод байна.

Жимс, хүнсний ногоон дээр байдаг жижиг зууван хэлбэртэй наалт их олон мэдээлэл агуулж байдаг гарал үүслийн гэрчилгээ нь юм. Энэхүү наалт дээрх тоог хүнсний ногооны код гэх ба 4 оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой бол химийн бордоо (пестицид, гербицид) ашигласан, 5 оронтой 8-аар эхэлсэн бол генийн өөрчлөлттэй, 5 оронтой 9-өөр эхэлсэн бол органик гаралтай хүнсийг тэмдэглэдэг.

Бидний анзааралгүй хуулж хаядаг жижиг наалт нь тухайн жимс, ногооныхоо бүх мэдээллийг агуулж байдаг код бүхий шошго юм байна. 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү