Болзол хангасан уяачдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад улсын цол олгуулах талаар хэлэлцэв.

Нэр бүхий зургаан хүн “Тод манлай уяач”, долоон хүн “Манлай уяач”, долоон хүн “Алдарт уяач” цолны болзол хангасан хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү