Ууцны үнэ 18.5 хувиар өссөн байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 18.5 хувиар буюу 37500 төгрөгөөр өссөн байна.

Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-330000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2643 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.4 хувиар буюу 484 төгрөгөөр өссөн байлаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү