М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.29/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, цахим нууц санал хураалт явуулж, 66.2 хувийн саналаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд чуулганы хуралдаанд үг хэлсний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд УИХ-ын тамгыг хүлээлгэн өгснөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх энэхүү тогтоолын төслийг энэ сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан.

Тогтоолын төслийн хамт өргөн барьсан албан бичигт УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зуржээ.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү