Хулгайн гэмт хэрэг өсчээ

 Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн шинжтэй 101 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 46 нэгжээр буюу 45,5 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Мөн ирсэн дуудлага мэдээллийн 44 нь гэмт хэргийн шинжтэй 57 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар албаныхан хэлж байна. Дээрх хугацаанд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6 нэгжээр буюу 42,9 хувиар өссөн бол үүнээс малын хулгай 8 нэгжээр буюу 72,7 хувиар өссөн байна.

Тиймээс сар шиний баяр болж байгаа энэ цаг мөчид хулгайн гэмт хэргээс сэргийлж өөрсдийнхөө эд зүйлийг хулгайд алдахаас сэрэмжлэхийг албаныхан анхаарууллаа.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү