Төмөр хүн Ричард Браунинг Их Британийн усан цэргийн бэлтгэлийн талбайд нислэг үйлдэв

Тийрэлтэт хөдөлгүүртэй өмсгөлийг зохион бүтээгч Ричард Браунинг дэлхийн томоохон улс орон, хотуудад зочлон өөрийн гайхамшигтай бүтээлээ танилцуулсаар байна. Энэ удаад Их Британийн усан цэргийн бэлтгэлийн талбайд зочлон, усан цэргүүдийн бэлтгэлийн бартаа, саадтай газруудад нислэг үйлдэж үзүүлсэн байна.

Нисдэг өмсгөлийг бүтээж, олны нүдийг орой дээр нь гаргаж чадсан Ричард Браунинг бол Британийн тэнгисийн цэрэгт алба хашиж байсан хүн юм. Тэрээр 2017 онд “Daedalus Mark 1” /Дэдалас Марк уан/ нэртэй тийрэлттэй хөдөлгүүртэй нисдэг өмсгөлөө зохион бүтээж танилцуулан өөрийн “Gravity Industries” /Гравити Индастрийс/ компаниа үүсгэн байгуулсан юм. Түүний энэ өмсгөл нийт 6 тийрэлтэд хөдөлгүүртэй. Ар нуруунд нь хоёр, харин хоёр гар тус бүрд нь мөн хоёр ширхэг тийрэлтийн төхөөрөмжтэй. Агаарт хурдан хугацаанд хөөрч өндрөө аван, ямар нь хөдөлгөөнийг төвөггүй хийж үзүүлж байгаагаа харуулж байгаа нь цаашид энэ технологийн хөгжил улам амар хялбар хувилбарт шилжих нь тодорхой санагдаж байгаа юм.

Тэрээр саяхан Британийн тэнгисийн цэргийн сургалтын төвийн цэргүүдэд энэ гайхалтай бүтээлээ үзүүлсэн юм.  Учир нь ирээдүйд Британийн цэргүүд орчин үеийн зэвсэглэлээр  тоноглож мөн энэ төхөөрөмжийн тусламжтайгаар агаарт хөөрч үүрэг даалгавраа биелүүлж болох нөхцөл, боломж бололцоо эндээс үндэс сууриа тавилаа гэж харж болохоор байгаа юм.

 
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү