Арван байршлаас нийтийн тээврээр үйлчилнэ

Тээврийн цагдаагийн алба, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах ажлын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна.

Дэнжийн 1000, Баянхошуу, Нарангийн гол, Орбит, Сэлбэ амралт, ХМК, Чингэлтэй, Шархад, Нисэх болон Яармагаас Нарантуул худалдааны төв рүү 10:00, 12:30, 15:00 цагуудад тогтмол нийтийн тээврийн автобус үйлчилэхээр болсон байна. Иймд Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг уриаллаа.

 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү