Н.Төгсцогт нөгөөдөр тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт нөгөөдөр тулалдана.  

Түүний өрсөлдөгч мэргэжлийн боксын “Даблю-Би-Си” болон “Аая-Би-Өү” холбооны дэлхийн аварга болж байсан Доминикан Улсын боксчин Клаудио Марреро юм байна.

Тамирчид 12 раунд тулалдана. Энэ тулаан АНУ-ын Нью-Йорк хотын НБА-ийн "Бруклин Нэтс" багийн тоглолтоо хийдэг 17 мянган хүний суудалтай "Барклайс Центер” ордонд болох аж. 

Мэргэжлийн боксын рингэнд арав дараалан ялсан Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухалд тооцогдох тухай холбогдох хүмүүс онцолж байна. 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү