Цагаан цэцэгт байцааг цөсний чулуутай хүн хэтрүүлэн хэрэглэж болохгүй

Цэцэгт байцаагаар хоол хийхийн өмнө 1 л усанд хоолны 2 халбага давс хийгээд түүн дотроо байцааг хийж хэсэг байлгана. Энэ байцаа нь бурзайсан хэлбэртэй тул элдэв хортон, шороо тоос агуулсан байдаг учир тэдгээрийг нь давстай усанд хийж цэвэрлэнэ. Цэцэгт байцааг харанхуйд хадгалах бөгөөд наранд тавибал гашуун, муухай амттай болдог. Мөн удаан хугацаагаар хадгалж болдоггүй учир их хэмжээгээр авсан тохиолдолд гүн хөлдөөж хадгалж болно. Гялгар уутанд хийгээд хадгалж болно, эсвэл хөлдөөгөөд хадгална. Ногоон, цагаан цэцэгт байцаа аль аль нь карсиногены эсрэг фитохимийн бодисоор баялаг бөгөөд энэ нь хавдраас хамгаалах нөлөө үзүүлдэг.

Байцааны ёроолыг хаялгүйгээр шөлөнд хийж хэрэглэдэг. Цэцгийг нь буцалсан усанд 3-5 минут байлгаж шалзлаад авахад л болно. Ингэхэд өнгө нь гоё тод болж, гадны нян бактери устдаг. Ер нь байцааг хэт их зөөлрүүлэх хэрэггүй, үл ялиг хатуу байх нь зүйтэй юм.

Зүрх судасны өвчинд. Бага хэмжээний натри, бялхам хэмжээтэй кали болон өөх тос агуулдаггүй байдал нь зүрх судасны өвчнөөр өвчлөн зовж шаналж байгаа хүмүүст яах арггүй хамгийн сайн нөлөөтэй хүнс юм. Цэцэгт байцааг зүрх судасны бүх төрлийн өвчин, даралт ихсэлт үеийн эмчилгээний хоолонд заавал оруулах хэрэгтэй.

Таргалалт ба чихрийн шижин өвчинд: Цэцэгт байцаа нь маш бага илчлэгтэй 100 гр нь 28 ккал илчлэгтэй. Жингээ бууруулахыг хүсч байгаа хүмүүсийн хамгийн сайхан оройн хоол бол жигнэсэн, эсвэл чанасан цагаан цэцэгт байцаа юм. Мөн маш бага нүүрсус агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст нэн тохиромжтой.

Бөөрний өвчинд: Цагаан цэцэгт байцаа нь шээс хөөх цэвэрлэх, хаван буулгах, шээсний хүчил гэх мэт илүүдэл бодисыг цэвэрлэх үйлчилгээтэй. Бөөрний дутагдал, үений өвчин, тулай өвчин, хаван зэрэг бөөртэй холбоотой өвчнүүд болон  бөөрний чулуу үүсэх үед хэрэглэхэд тохиромжтой.

Хавдар: Сүүлийн хэдэн жилийн судалгаагаар байцаа, цэцэгт байцаанууд бусад загалмайт цэцгийн бүлэгийн ургамлууд нь антикарсиногены нөсөөжилт буюу хавдар үүсгэдэг бодис үйлчилгээтэй гэдгийг тодорхойлж байна.

Ногоон цэцэгт байцаа

Ногоон цэцэгт байцаа нь хамгийн их уураг, кальци, В1, В2, В3, РР, А, С аминдэм агуулдаг. Мөн маш их кали, бага хэмжээний натри агуулдаг илүү  эмчилгээний шинж чанартай.

Цагаан цэцэгт байцаа

Цагаан цэцэгт байцаа бол хамгийн сайн боловсрогддог байцаа юм. Ногоочид цагаан цэцэгт байцааны гэрэлтсэн цагаан өнгийг хадгалахын тулд нарны гэрлээс хамгаалж том хүнд навчнуудаар дээрээс нь хучдаг. Цагаан цэцэгт байцаа бол дэлхийн бүх хүн идэж болдог хамгийн хүндэтгэл хүлээсэн хүнсний ногоо юм. Хятад бол дэлхийн хамгийн тэргүүлэх тариалагч улс бөгөөд жилд нэг тэрбумаар хэмжиж болох юм.

Цагаан цэцэгт байцааны үнэт шинж чанар

Цагаан цэцэгт байцаа нь маш бага хэмжээний нүүрс ус болон уураг агуулах ба бараг өөх тос гэх юм байдаггүй. Түүнд А аминдэм, В, С,Е агуулагдах ба 100 гр тутамдаа 46.4 хувийн С аминдэм агуулдаг байна. Мөн кальци, магни, фосфор, төмөр зэрэг нилээн чухал ач холбогдолтой зүйлсийг тодорхой хэмжээгээр агуулдаг байна. Түүнчлэн хүний биед хэрэгтэй маш чухал элементүүд болох хром, цайр, манган, зэс, селен зэргээр баялаг. Эдээр нь бүгд бие организмийн үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэж хүний биеийн эрүүл, эрч хүчтэй байдлыг хадгалахад нөлөөлдөг.

Анагаах чадвар

Цагаан цэцэгт байцаанд агуулагддаг бүх л бодисууд нь хоол боловсруулах үйл ажиллагааг ходоодноос эхлээд бүдүүн гэдэс хүртэл дэмжиж сэргээж идэвхижүүлж байдаг нь түүний маш сайн боловсрогддогт оршиж байгаа юм. Ходоодны төрөл бүрийн өвчин шархлаа, хүчил ихсэх багасан бүх үед хамгийн сайн. Өтгөн хатах болон шингэн алдалтын аль алийг зохицуулах чадвартай. Цагаан цэцэгт байцааг лууван асдарагус тай хамтад нь ходоодны хурц үрэвсэлийн үед өгөхөд хамгийн сайн.

Сөрөг нөлөө: Цагаан цэцэгт байцааг ихээр хэрэглэх үед гэдэс дүүрдэг болохыг анхаарна уу. Мөн цагаан цэцэгт байцааг цөсний чулуутай хүн хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү