БСШУС- ын сайд ерөнхий боловсролийн сургуулийн суралцагчдын 2018-2019 оны хичээлийн жилийн 2, 3 ,4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн баталсан. Иймд Монгол улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар агуулгыг нягтруулах зөвлөмж зөвлөмж заавар боловсруулж үүнтэй уялдаад БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС,Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтанд зориулсан цахим хичээл зааж эхэллээ.

 Цахим хичээлээр 1-12 ангийн суралцагчдад монгол хэл,математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм.Энэхүү ЕБС-ийн суралцагчдад зориулсан цахим хичээлийг "ПИНК КИВИ" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байна.Иймд суралцагчид төдийгүй эцэг,эхчүүд та бүхэн доорхи хаягаар орж цахим хичээлээ хийгээрэй.

1. Долгион цахим хуудас руу та энд дарж орно уу. Link - https://dolgion.com/#/home
2. Долгион  Facebook хуудас руу та энд дарж орно уу. Link - https://www.facebook.com/dolgionhq/