Машинаа халааж асаах гэж байгаад гал алджээ

Өнөөдөр Төгөл гарден хотхоны дэргэд автограж шатлаа. Шалтгаан нөхцөлийг тодруулахад нэгэн иргэн жил асаагаагүй машинаа ажиллуулахаар галлан халааж байхдаа гал алдсанаас болсон байна. Тус гал алдсан асуудалтай холбоотойгоор онцгой байдлын газраас баярын өдрүүдэд хөдөө гадаа аль ч тохиолдолд машин техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхааруулж байна.

Баярын өдрүүдэд айл өрх, иргэн бүр хөл дүүжлэх машин унаагаа зэхдэг. Ингэснээр холын зочин гийчин, золголтоор ирж буй ах дүүдээ зорьж, үйлчилдэг. Гэвч аюулгүй байдлаа хангахаа орхигдуулдаг. Тухайлбал өнөөдөр Төгөл гарден хотхоны дэргэд байрлах грашт иргэн 11 цагийн орчимд удаан унаагүй машинаа халааж байхдаа гал алдлаа. Тухайн мөчид галаа өөрөө унтраах гэж үзсэн боловч хүчрэлгүй машин болоод гражаа шатааж, эд хөрөнгөөрөө хохироод байна. Азаар дэргэдэх бусад иргэдийн эд хөрөнгөд гал алдаагүй байна.

Тиймээс баярын өдрүүдэд энэ мэт анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү