Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд эдийн засагч шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засгийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн,
- Англи хэлний болон бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Байгууллагын хөрөнгө оруулалтын болон урт, дунд хугацааны төсөв, төлөвлөгөө боловсруулах туршлагатай
- Судалгаа шинжилгээ хийх, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, илтгэх, Монгол хэлний зөв бичгийн болон найруулга зүйн чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com