Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 02 дугаар сарын 10-ны  байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Завхан, Дорноговь, Дорнодын зарим  сумдын нутгаар 0-5 см, Увсын Тэс, Түргэн, Хяргас, Давст, Ховдын Алтай, Чандмань, Булган, Мянгад, Завханы Идэр, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сонгино, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхонтуул сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Сагсай (Даян), Увсын Улаангом, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Алдархаан, Тэлмэн, Улиастай, Яруу, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-20 см, Увсын Зүүнговь, Малчин, Завханы Тэс, Цагаанчулуут, Нөмрөг, Баянтэс сумдын нутгаар 22-23 см зузаан байна.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү