БНСУ-д оршин сууж буй иргэдийн анхааралд...

БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд гадаадын иргэдэд хууль бусаар оршин суух, хууль бусаар хил нэвтрүүлэх, ажилд зуучлах, хуурамч цагаачлалын бүртгэл хийж буй зуучлагчид (брокер)-ыг илрүүлэн баривчлахын тулд мэдээлэл хүлээн авах аяныг өрнүүлж байгааг мэдэгдэв. 

Иргэд та бүхэн зуучлагч (брокер) этгээдүүдэд мэхлүүлсэн, хохирсон болон тэдгээрийг мэдэж буй бол цагаачлалын албаны хяналт шалгалтын хэлтэст биеэр очихоос гадна дараах утас, цахим шуудан болон шуудангийн хаягаар мэдээлэл өгч болох бөгөөд мэдээлэгчийн нууцыг чанд хадгалах болохыг мэдэгдсэн байна.

Утас: 1588-7191, Гадаадын иргэн 1345

Цахим шуудан: ssiu@korea.kr (Сөүл) busansiu@korea.kr (Пусан)

Шуудангийн хаяг: 

1. Сөүл хотын тусгай шалгалтын хэсэг 

2. Пусан хотын тусгай шалгалтын хэсэг

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү