Энэ оны эхний сарын байдлаар хүүхдийн эндэгдэл өссөн дүн гарчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Улсын хэмжээнд 2019 оны 1 дүгээр сард 5956 эх амаржиж, 6001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 277 (4.4хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 270 (4.3хувь)-аар буурсан үзүүлэлт гарчээ.

Нялхсын эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 112 болж, өмнөх оны мөн үеэс 16 (16.7хувь)-гаар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 (23.0хувь)-гаар тус тус өссөн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 19 болж, өмнөх оны мөн үеэс 4 хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж, 5 хүүхдээр тус тус өссөн байна.

Эхийн эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 3 болж, өмнөх оны мөн үеэс 2 (3 дахин)-оор нэмэгдсэн байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 50 болж, өмнөх оны мөн үеэс 34-өөр нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны 1 дүгээр сард 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 333 (10.0хувь)- аар өсөхөд салхин цэцгээр өвчлөгчид 379 (39.6хувь)-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 140 (36.3хувь)-өөр, цусан суулгаар өвчлөгчид 40 (15.3хувь)-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 22 (7.9хувь)-оор, трихомониазаар өвчлөгчид 23 (6.9 хувь )-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 102 (17.5хувь)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 13 (8.2хувь)-аар, вирүст хепатитаар өвчлөгчид 10 (20.4хувь)-аар буурсан байна.

Улаанбаатар хотод 2019 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.


Эх сурвалж:
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү