Британи-Монголын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын ажиллагаа Дархан, Эрдэнэт хотноо

Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын хүрээнд Британийн Элчин сайдын яам нь тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулна.

‘’Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ; Улаанбаатар-Замын-Үүд зэрэг чиглэлийн галт тэргийг Британи, Монголын далбаагаар чимэн 2 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд хөдлөх гэж байна. Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх талаар уулзалт зэргийг хийх юм.  

Мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдэрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзана. Зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг ‘’Гаалийн Ерөнхий Газартай’’ хамтран хэрэгжүүлэгч ‘’Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн’’ багийнхан төслийн уулзалтууд тус тус хийнэ.

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон хэлэхдээ “Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залуусд дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн ЗГ-н Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүдийн чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны билэгдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимж байгаа нь Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж байна.’’ хэмээн онцлов.

Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр  2-р сарын 20-ны өдөр болох ‘’Британи Боловсролын Нээлтэй Хаалга‘’ өдөрлөгийн үеэр Чевнинг тэтгэлэгт хэрхэн хамрагдах, IELTS-н шалтгалт өгөх, Их Британийн их дээд сургуулиудад суралцах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү