Улаанбаатар хотод үе шаттайгаар ойн төгөл байгуулна

Хаврын тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хороодод үе шаттайгаар ойн төгөл байгуулахаар болжээ.

Дүүргүүдийн Засаг даргын орлогч, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга мэргэжилтэн, Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч, Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор нар хуралдлаа.

Тохижилт хийхээр төлөвлөж буй байршлуудыг Хот төлөвлөлт, Газар эзэмшил шугам сүлжээний мэдээлэлтэй уялдуулан нягталж тогтоох, оршин суугчдаас санал авч ач холбогдлоор нь эрэмбэлэх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаярт үүрэг болголоо.

Тогтоосон байршлуудад зураг төсөл боловсруулан иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ойн төгөл бүхий бичил цэцэрлэгийг хаврын тохижилтын ажлын хүрээнд байгуулах юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү