Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Эрүүл мэндийн яамнаас Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилжээ. Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.

Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм. 
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.

 

 
 

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь
02 сарын 16, 17, 18

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

320981

24 цаг

Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төв

/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал,  Дотор, Шүдний кабинет

-

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

СХНЭ      11-631108
      ХУЭМТ    98008082
      ХУНЭ      11-379258
      БЗНЭ      11-454004
      СБНЭ      11-350790
      БГЭМТ    11-362539
      ЧДЭМТ   11-314587

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв
Хүүхэд, насанд хүрэгчид

103
70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хооронд

 

 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү