НӨАТ-ын буцаан олголтыг өгч эхэлнэ

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхлэх гэж байгааг Сангийн яамны хэвлэлийн ажилтан хэллээ.

Үүнтэйхолбогдуулан болон бусад асуудлаар тус яамнаас удахгүй албан ёсоор мэдээлэл хийхээр болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа аж.

2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ  НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай.

Сангийн яамнаас буцаан олголтыг Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ шилжүүлдэг байна

 

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү