Үхрийн цул мах нэг килограмм нь 11104 төгрөгийн үнэтэй байна

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.7, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 11.0 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн ястай мах, адууны ястай махны үнэ болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

2019 оны 1-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7273 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 11104 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү