I, II, III ангиллын 20 компанийн хувьцаа арилжаалжээ

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 181,825,703 төгрөгийн үнийн дүн бүхий 610,588 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL+11.94%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+0.51%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG-8.68%) болон "Ремикон ХК (RMC-5.36%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар нийт 535 харилцагчийн 1.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  7,059,923 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.13 хувиар буурч 21435.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,467,244,574,534 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү