НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

Рио Тинто Монгол компани Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй билээ.

Манай “Паркаа хамтдаа бүтээе” төслийн багийнханд өнгөрсөн хагас жилийн хугацаанд 10 мянга орчим санал хүсэлт ирж, бид санал хүсэлтэд тулгуурлан тасралтгүй ажилласны үр дүнд НОГООН цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төслийг боловсруулж, батлууллаа.

Энэхүү зураг төсөл нь дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд эергээр нөлөөлөх, агаар орчны бохирдлыг бууруулах зорилготой. Зурагт харагдаж буйгаар цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин буюу автомашингүй, хүүхдүүдэд ээлтэй, их хотын дуу чимээнээс хол байх шийдэлтэй.

Манай төслийг дэмжин, саналаа идэвхтэй өгч, хамтдаа ногоон орон зайг бүтээлцэж буй та бүхэнд баярлалаа. Дэлгэрэнгүй зураг, төлөвлөгөөг албан ёсны вэбсайт болох www.parkrio.mn-д удахгүй байршуулах болно.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү