ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.ЛУВСАНГОМБОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо гуай өдгөө нас сүүдэр 98 хүрсэн ч энх тунх, гэр бүлийн хамт Москва хотод аж төрж байна. Тэрбээр 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв. Сүхбаатарын болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагдсан.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү